ДЭЛХИЙН МЭДЭЭ

Австралийн хүн амын тал хувь буюу 10 сая орчим иргэний мэдээлэл алдагджээ

Австралийн томоохон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч “Optus” компани кибер халдлагад өртсөн бөгөөд 9.8 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар тус фирм баасан гарагт мэдэгдэв.

Компанийн Гүйцэтгэх захирал Келли Байер Росмарины хэлснээр халдлага үйлдсэн этгээд үйлчлүүлэгчдийн нэр, төрсөн он, сар, өдөр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, мөн зарим жолооны үнэмлэх, паспортын дугаар зэрэг мэдээлэлд хандсан байна.

Харин хэрэглэгчийн нууц үг, банкны дэлгэрэнгүй мэдээлэлд халдаагүй гэв.

Одоогоор ямар байгууллага халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа ба хэрэглэгчийн мэдээллийн оронд барьцаа төлбөр нэхээгүй байна гэж компанийн гүйцэтгэх захирал мэдэгджээ.

Байер Росмарин “Ямарваа магадлалыг үгүйсгэхэд эрт байна” гэж хэлээд цагдаа болон Австралийн засгийн газар хэргийг шалгаж байгааг мэдэгдэв.

Австралийн Өрсөлдөөн ба хэрэглэгчийн төлөө газраас тус улсын хүн амын бараг тал хувьтай тэнцэх хүний мэдээлэл алдагдсан тул эдгээр хүмүүсийн мэдээллийг гэмт хэргийн зорилгоор ашиглаж болзошгүй гэж анхааруулсан байна.

Тус байгууллага “’Optus’-ийн хэрэглэгчид бүх бүртгэл, банк, санхүүгийн дансаа хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн та өөрийн бүртгэл дээрх сэжигтэй үйлдлийг хянаж, луйварчидтай холбоо тогтоохоос болгоомжлоорой” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: Al Jazeera

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet