УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 77 дугаар чуулганы индрээс юу хэлэв?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.

Түүний НҮБ-ын индрээс дэвшүүлсэн асуудал, санал, санаачилгууд юу байв гэдгийг тоймлон хүргэвэл:

  1. Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад, эсвэл дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ахиц дэвшил гарах байсныг тэмдэглэв.   
  2. Өнөө цагийн хүндрэлтэй үед аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстойг онцоллоо.
  3. Монгол Улс цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам гэж үздэгийг хэлэв.
  4. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг таван жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилгыг гаргасныг дурдлаа.
  5. Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн гэдгийг хэллээ.
  6. Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүллээ.
  7. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа дахин илэрхийллээ.
  8. Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр батлуулаад байгааг хэллээ.
  9. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж  байгааг дуулгав.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet