МОНГОЛБАНК

Репо арилжаагаар банкуудад 74.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо

Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас 2022 оны гуравдугаар улирлын ээлжит урт хугацаат репо арилжааг Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Мах бэлтгэл; Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, түүхий эд, тоног төхөөрөмжийн зохистой нөөцийг дотоодод бүрдүүлэх үйл ажиллагаанд зориулан 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, 74.3 тэрбум төгрөгийг банкуудад олгов.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны есдүгээр сарын 16-ны өдрийн А-239 дүгээр тушаалаар  мах бэлтгэн нийлүүлэгчид олгох зээлийн нөхцөлийг дараах байдлаар баталлаа. Үүнд:

  1. Аж ахуйн нэгжид олгох зээлийн хүү нь репо арилжааны хүү + 3 нэгж хувиас хэтрэхгүй байх;
  2. Аж ахуйн нэгжид олгох зээлийг урт хугацаат репо арилжааны эх үүсвэрээр олгох;
  3. Урт хугацаат репо арилжааны эх үүсвэрийн 70 хувиас багагүй дүнгээр шинэ зээл олгох;
  4. Бусад нөхцөл нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн А-34 дүгээр тушаалын хавсралтаар баталсан нэмэлт нөхцөлтэй ижил байх.

Харин эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, түүхий эд, тоног төхөөрөмжийн зохистой нөөцийг дотоодод бүрдүүлэх хүрээнд олгох зээлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн А-34 дүгээр тушаалын хавсралтаар баталсан нөхцөлөөр олгоно.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet