НИЙГЭМ

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Хүний эрхийн үндэсний комиссын (ХЭҮК) дарга Ж.Бямбадорж өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өглөө. Хүсэлтэндээ тэрбээр эрүүл мэндийн шалтгаан болоод тэтгэвэрт гарах (68 настай) тухайгаа дурджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Бямбадоржийг ажилдаа хариуцлагагүй хандсан шалтгаанаар ажлаа өгөхийг шаардсан аж.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор юм.

Тэрбээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байв.

Ташрамд дурдахад, тэрбээр “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа “Гөлөгнүүдтэй гөлөг шиг л харьц” гэж хэлсэн утасны бичлэг нь олон нийтэд ил болж, нэлээд шуугиан тариад байгаа билээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

2 сэтгэгдэл

  1. ganhuu

    2020-04-14

    ug ni ner turteiguur tetgerevertee suusan bol …

  2. сарнай

    2020-04-14

    хүний л амьдрал ш дэ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet