Франц улс хөдөлгөөний хязгаарлалтаа тавдугаар сарын 11 хүртэл сунгалаа

Амьдралын түвшин доогуур иргэдэд төрөөс тусламж үзүүлнэ”
Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон коронавирусийн дэглэлт эхэлснээс хойш дөрөв дэх удаа иргэдэд хандаж үг хэллээ. Түүний мэдээллээс онцлох мэдээллийг түүвэрлэн хүргэе.
1. Хөдөлгөөн хязгаарлалтын өнөөгийн арга хэмжээг 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгаж мөрдүүлэх илүү хатуу арга хэмжээ авна.
2. Амны хаалтыг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн иргэн бүрт тараах боломж бий болгоно.
3. Вирус оношлуурын тоог эрс нэмэгдүүлж шинж тэмдэг бүхий иргэдийг олноор оношилгоонд хамруулна.
4. 2020 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс хойш тодорхой бага, дунд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой (бүрэн бус) хэмжээнд нээхээр төлөвлөж байна.
5. Дээд боловсролын байгууллагууд зайнаас хичээллэнэ. Танхимын сургалтаас татгалзаж есдүгээр сард шинэ хичээлийн жил эхлэнэ.
6. Европын холбооны хил дахин шинэ шийдвэр гарах хүртэл хаалттай хэвээр байна.
7. Франц Улс коронавирусийг эмчлэх бүх төрлийн арга, хэрэгслийг туршиж үзэж байна.
8. Дэлхийн зарим орнууд эдийн засгаа дахин нээсэн нь вирусийн дэгдэлтийг хүндрүүлж байгаагаас эргэн хаах нөхцөл үүсгэж байгаа тул Франц Улс аль болох аажим эдийн засгаа хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж байна.
9. 2020 оны тавдугаар сарын 11-нээс хойш хүн их хэмжээгээр цугладаг кинотеатр, ресторан , кафе зэргийг нээхгүй, хаалттай хэвээр үлдээнэ.
10. Амьдралын түвшин доогуур иргэдэд төрөөс тусламж үзүүлнэ.
11. Шаардлагатай оюутанд төрөөс тэтгэмж үзүүлнэ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах