НИЙГЭМ

Онцгойгийнхон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/59 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийтийн тээврийн газрын хамтарсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад мөрдөгдөх норм дүрэм, стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлийн хяналт шалгалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэлжээ.

Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан байдал, Барилга, объектын авралтын зам гарцын схем зураглал хийгдсэн болон тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдал, Холбоо, зарлан мэдээллийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд албаны томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулсан байдал, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангасан эсэх зэргийг шалгаж буй юм.  

Хяналт шалгалт есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet