БОЛОВСРОЛ

Тэгш хамран сургах замаар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах гурван жилийн хөтөлбөр хэрэгжинэ

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” шинэ хөтөлбөрийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ) хэрэгжүүлэх гэж байна. 

Тодруулбал, “Боловсролын  дэлхийн  түншлэл” (GPE) байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 5.00 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэх болсон юм.

Уг хөтөлбөрийн оролцогч талуудын зохицуулагчаар Монгол Улс дахь Японы Элчин Сайдын Яам, харин буцалтгүй тусламжийн санхүүжилтийг зохицуулагч байгууллагаар Хүүхдийг Ивээх Сан ажиллах аж.

2022-2025 онд гурван жилийн хугацаатай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг дээшлүүлэн боловсролын чанарыг сайжруулах зорилготой. Хөтөлбөр нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэгдэх нь.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet