COVID-19

Хятад улс Ковид-19-ийн эсрэг амьсгалын замаар хэрэглэдэг вакцинд зөвшөөрөл олгожээ

Хятадын эрх баригчид Ковид-19-ийн эсрэг амьсгалын замаар хэрэглэдэг вакцинд зөвшөөрөл олгосон анхны орон боллоо.

“CanSino”-д үйлдвэрлэсэн шинэ төрлийн вакцин нь тарьж хэрэглэдэг вакцинтай төстэй найрлагатай бөгөөд энэ нь бие махбодьд ковидын вирустэй хэрхэн тэмцэхийг заадаг генетикийн кодыг тээвэрлэгч хоргүй аденовирусийг агуулдаг байна.

“Convidecia Air” вакцин нь нарийн ширхэгтэй учир ганц удаа амьсгалахад сайн хамгаалалт болж чадна гэж компани мэдэгдэлдээ дурджээ.

Одоогоор Их Британи, АНУ-ыг оролцуулаад өөр бусад орны судлаачид хамарт шүршиж хэрэглэдэг вакциныг судалж байгаа аж. Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар ийм төрлийн вакцинууд нь ихэвчлэн Ковид-19-ийн вирус бие махбодьд нэвтэрдэг хамар болон амьсгалын дээд замын салст бүрхэвчинд нэмэлт дархлаа өгдөг байна.

“CanSino” компанийн амьсгалын замаар хэрэглэдэг вакцин өмнө нь вакцин хийлгэсэн хүмүүсийн хамгаалалтыг нэмэгдүүлж байсан нь туршилтаар батлагдсан тул Хятадын Эмнэлгийн Бүтээгдэхүүний Үндэсний Захиргаа уг вакциныг нэмэлт тунгийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон байна.

Энэ үеэр, зарим улс оронд ковидын вакцины нэмэлт тунгийн хөтөлбөрийг дахин эхлүүлжээ.

Дэлхий даяар халдварын тоо буурч байгаа боловч эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд намар, өвлийн улиралд ковид, ханиад дахин сэргэнэ гэж таамаглаж байгаа ба нэн шаардлагатай хүмүүсийг хоёулангийнх нь эсрэг вакцин хийлгэж, өөрсдийгөө өвчний хүндрэлээс хамгаалахыг уриалж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet