ХЭРЭГ ЗӨРЧИЛ

ЦЕГ: Г.Загдаагийн үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг цагдаагийн газраас баривчилан саатуулаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас 2019 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан байгаа.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 23.1 .1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх”, 11.6.1-д заасан “бусдын биед хөнгөн хохирол учруулах”, 12.1 дүгээр зүйл буюу “хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулж шалгаж эхнээс нь шийдвэрлэсэн. 

Энэ сарын 9-ний өдөр иргэн Х-гээс Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэдэг гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээлэл хүлээж аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй тохиолдол баривчлах бүрэн эрхтэй учраас Г.Загдааг хууль ёсны дагуу баривчилсан” гэсэн юм.

Ташрамд дурдахад, “Зөв амьдрах ухаан” ТББ нь улсаас 2013 онд 265 сая төгрөг, 2014 онд 171 сая төгрөг, 2015 онд 81 сая, 2016 онд 30 сая, 2017 онд 24 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet