УУХҮЯ: АИ-92 автобензин 33,723 тн буюу 25 хоногийн нөөцтэй байгаа

Гэрэл зургийг MPA.mn
-ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.08.29/-
Нийслэлийн хэмжээнд АИ-92 автобензин тасалдсан гэх мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл улсын хэмжээнд наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 133,229 тн шатахууны нөөцтэй байгаагаас,
- А-80 автобензин 8,147 тн буюу 49 хоногийн,
- АИ-92 автобензин 33,723 тн буюу 25 хоногийн,
- АИ-95 автобензин 7,076 тн буюу 53 хоногийн,
- ДТ 80,335 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй байна гэж өчигдөр УУХҮЯ-наас мэдээллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70,142 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,235 тн, АИ-92 автобензин 20,226 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 3,127 тн буюу 43 хоногийн, ДТ 41,643 тн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байгаа аж.

Хариулах