ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНСУ есдүгээр сарын 3-наас эхлэн хилээр нэвтэрч буй хүмүүсээс ковидын шинжилгээний хариу шаардахгүй

Өмнөд Солонгос улс хилээр нэвтэрч буй зорчигчдоос Ковид-19-ын шинжилгээний хариу шаарддаг байсан журмаа бямба гарагаас эхлэн цуцалж байгааг “Yonhap” агентлаг лхагва гарагт мэдээлэв.

Тус улс тавдугаар сард тахал өвчинтэй холбоотой ихэнх хязгаарлалтаа цуцалсан боловч хилийн хатуу арга хэмжээг хэвээр үлдээсэн байсан юм. Одоогийн байдлаар аялагчид тус улсад нэвтрэхийн тулд нислэг эхлэхээс 48 цагаас ихгүй хугацааны өмнө PCR-ын шинжилгээ өгөх эсвэл 24 цагаас ихгүй хугацааны өмнө эсрэгтөрөгчийн түргэвчилсэн шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх шаардлагатай байгаа.

БНСУ-ын хувьд өдөрт батлагдаж буй Ковид-19-ийн халдвар наймдугаар сарын дундуур 180,000-ыг давсан ч сүүлийн долоо хоногт тохиолдлын тоо буурч 100,000 орчимд хүрсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet