Live
УЛС ТӨР

АН: Намууд санхүүжилтийнхээ тогтолцоог ил болгоочээ гэж уриалж байна

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийж, УИХ-ын 2020 оны сонгуульд бүх намууд эв эетэй оролцъё, санхүүжилтийнхээ тогтолцоог ил болгоочээ гэж уриалж байна гэлээ.

Тэрбээр “Эрх барьж байгаа намууд эдийн засгийн энэ хүнд нөхцөлд төсвөө тодотгохгүй, татвар төлөгчдийн мөнгөнд үрэлгэн хандаж байгаад гайхаж байна. Өнөөдөр яагаад 3.2 тэрбум төгрөг гаргаж, цэцэрлэгт хүрээлэнг нураан усан оргилуур болгох гээд байгаа юм бэ. Үүний цаана ямар нэгэн зүйл байна гэж бид хардаж байна.

2016 оноос хойш Засгийн газар, төрийн түвшинд хэт олонх болсон хяналтгүй хоорондоо ЖДҮ, 60 тэрбумынхан гэж хуваагдаж амласан амлалтаа хэрэгжүүлэхгүй байгаа эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсооё. Ардчиллын үйл хэрэг, ардчиллын ялалтыг дахин түгээн дэлгэрүүлье гэдэг уриалгыг хүргүүлж байна” гэлээ.

Мөн тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр АН-д 100 сая төгрөг тушаасан намын гишүүдийн нэрсийн жагсаалт хуурамч жагсаалт гэсэн юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet