Live
СОЁЛ УРЛАГ

МУАЖ Э.АМАРТҮВШИН: Олон улсын уралдаанд оролцох насны хязгаар хэтэрсэн болохоор одоо дэлхийн хэмжээний тайзнаа гарч дуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин  цол хүртээв.

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр МУАЖ Э.Амартүвшин “Өнөөдөр миний хувьд мартагдашгүй өдөр боллоо. Олон улсад эх орныхоо нэрийг гаргаж явааг минь үнэлж Монгол Улсын төрийн тэргүүн маань энэ хүндтэй цол тэмдгийг олгосон болов уу. Миний хувьд Олон улсын нэр хүндтэй уралдаанд оролцох насны хязгаар хэтэрсэн байгаа. Иймээс одоо дэлхийн хэмжээний тайзнаа гарч дуулж байна” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet