ДЭЛХИЙН МЭДЭЭ

Запорожье станцад гарсан эрчим хүчний тасалдлаас болж цөмийн гамшиг болох дөхсөн тухай Зеленский мэдэгдэв

Орост эзлэгдсэн Запорожье цөмийн станцад гарсан эрчим хүчний тасалдлын улмаас Европ цацрагийн гамшигт өртөх эрсдэлтэй тулгарсан тухай Ерөнхийлөгч Володимир Зеленский пүрэв гарагт мэдэгдэв.

Станцын ойролцоо гарсан түймрийн улмаас цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч, станц Украины эрчим хүчний сүлжээнээс салгагдаж, улмаар ажиллаж байсан хоёр эрчим хүчний блок ажиллагаагүй болсон байна.

Энэ үед нөөц дизель генераторуудыг ажиллуулсны ачаар цөмийн гамшгаас сэргийлж чаджээ.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн мэдэгдсэнээр цөмийн аюулгүй байдлын хангахад төвийн сүлжээнээс ангид найдвартай цахилгаан эрчим хүчний хангамж чухал байдаг байна.

Зеленский өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ “Хэрэв дизель генераторууд асаагүй бол, автоматжуулалт ажиллаагүй бол, манай үйлдвэрийн ажилтнууд цахилгаан тасарсны дараа хариу арга хэмжээ авч чадаагүй бол цацраг туяа алдагдах эрсдэлтэй байлаа” гэж хэлсэн байна.

Лхагва гарагт авсан хиймэл дагуулын зургуудад цөмийн цогцолборын ойролцоо их хэмжээний түймэр гарч байгаа нь харагдаж байв.

Зеленский эрчим хүчний тасалдалд хүргэсэн уг түймрийг Оросын талын халдлагаас болсон гэж буруутгажээ.

Харин Оросоос томилогдсон орон нутгийн захирагч Евгений Балицкий Украины цэргийнхнийг цохилтын улмаас бүс нутагт цахилгаан тасарсан гэж мэдэгдсэн байна.

Пүрэв гарагт Запорожьегийн цөмийн цогцолбор төвийн эрчим хүчний хангамжаас салсан ч ойролцоох байршилд цацрагийн түвшин хэвийн хэвээр байна гэж орон нутгийн албаныхан мэдээлэв. Гэхдээ цахилгааны шугамыг сэргээсэн ч цөмийн зургаан реакторын бүх нэгж эрчим хүчний сүлжээнээс салгагдсан хэвээр байгааг дурдсан байна.

Уг цөмийн станц нь Украины нийт цахилгаан эрчим хүчний тавны нэгийг хангадаг тул ажиллагаа нь тасалдвал тус улсад ноцтой үр дагавартай юм.

Өмнө нь Киев Орос улс эзлэгдсэн цөмийн станцын эрчим хүчийг өөрийн эрчим хүчний сүлжээнд холбож магадгүй тухай болгоомжилж байсан.

Тэгвэл өчигдөр Орост эзлэгдсэн бүс нутгийн ойролцоох хот, тосгодын цахилгаан тасарсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Атомын станцын хажууд байрлах Энерходар хотын дарга пүрэв гарагт тус хотод цахилгаан, ус тасарсан гэж мэдэгдсэн бол Орост эзлэгдсэн Мелитополь, Херсон хотуудад цахилгаан тасарсан тухай мөн мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet