СПОРТ

2024 онд Улаанбаатарт болох Азийн “Гимнастрада” наадамд 16 орны 1500 гаруй оролцогч хамрагдана

Ирэх 2023 онд гимнастикийн найм дахь удаагийн Азийн АШТ, 2024 онд зургаа дахь удаагийн Азийн “Гимнастрада” их наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Азийн гимнастикийн холбоо Монгол Улсад олгосон.

Дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах спортын ордон, барилга байгууламж, тамирчдын байрлах зочид буудал зэргийг шалгах ажлаар Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч, Япон улсын иргэн Араки Тацуо манай оронд хүрэлцэн ирээд байна.

Зургаа дахь удаагийн Азийн “Гимнастрада” наадамд 16 орны 1500 гаруй оролцогч хамрагдах юм.

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр ноён Араки Тацуог Олимпик хауст хүлээн авч уулзан, ажил хэргийн яриа өрнүүллээ.

Ноён Тацуо уулзалтын үеэр “Гимнастрада” наадмын талаар танилцуулж, Олон улсын гимнастикийн холбооны зүгээс бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж байгааг онцлов.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр зэрэглэлийн хоёр арга хэмжээ зохион байгуулахаар болсон Монголын гимнастикийн холбоонд баяр хүргэж, наадмын зохион байгуулалтад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet