Live
ЭДИЙН ЗАСАГ

ҮСХ: Гадаад худалдааны тэнцэл оны эхний долоон сарын гүйцэтгэлээр 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан

2022 оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа. Тэрбээр “2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй гарсан. Үүнд хөрөнгийн нийт хуримтлал нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Түүнчлэн ийнхүү өсөлттэй гарахад хөдөө аж ахуйн салбар 1.8 нэгж хувиар нэмэгдсэн нь нөлөө үзүүллээ. Нэгдүгээр улиралтай харьцуулбал гуравдугаар улиралд эдийн засаг 3.2 хувийн өсөлттэй гарлаа.

Мөн Гадаад худалдааны тэнцэл оны эхний долоон сарын гүйцэтгэлээр 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан.

ДНБ-ийн 2021 оны хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байсан бол 2022 оныход хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet