КИНО КАДР

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Азийн кино фестиваль”-аас “Гран При” шагнал хүртжээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Худалдагч охин” кино 20 дахь удаагийн Нью Йоркын “Азийн кино фестиваль”-д амжилттай оролцож, “Гран При” шагнал хүртжээ.

Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр New York Asian Film Festival-ийг зохион байгуулдаг бөгөөд Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой. Энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж буй тус наадам долдугаар сарын 15–28-нд Линкольн төвд зохион байгуулагдсан юм.

Эргэн сануулахад “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet