ЗӨВЛӨГӨӨ

Рахит буюу сульдаа өвчин үүсэх үндсэн шалтгаан, хэрхэн эмчлэх вэ

Д аминдэмийн дутагдлаас үүдэн ясанд өөрчлөлт ордог эмгэгийг Рахит буюу сульдаа гэнэ. Энэ өвчин нь хүүхдэд хамгийн их тохиолддог суурь эмгэгийн нэг юм. Суурь өвчин гэдэг нь тухайн хүүхэд тэр өвчлөлөөр өвдөхөд дараа дараачийн өвчнөөр өвдөх суурь болдог өвчнүүдийг  хэлнэ.

Хүүхдэд 4 төрлийн үндсэн суурь эмгэг байдаг.

  1. Рахит буюу сульдаа
  2. Цус багадалт
  3. Тураал
  4. Суулгалт

Рахит өвчин суурь өвчлөл дотор олон шалтгаант, хамгийн их тохиолддог эмгэг болно.

Кальци, фосфор, ясны солилцоонд өөрчлөлт оруулдаг зарим тохиолдолд эдгэшгүй буюу ахиж ясны тогтолцоо засрахгүйгээр өөрчлөлтөд хүргэдэг эмгэг юм. Рахитаар өвдсөн хүүхэд амьсгалын замын өвчлөлөөр хүнд өвдөх магадлал маш өндөр байдаг. Рахитгүй хүүхэд амьсгалын замын өвчлөлөөр өвдөхөд энгийн томуу томуу төст өвчлөл болоод эдгэдэг бол рахиттай хүүхэд уушгины хатгалгаа юм уу амьсгал дуталдалд орох нь өндөр байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ рахит өвчлөлөөс урьдчилан сэргийлж байж, амьсгалын замын өвчин болон түүний хүндрэлээс бүрэн сэргийлж чадна гэсэн үг.

Илрэх шинж тэмдгүүд:

Эхэн үед:

  • Хүүхэд хөхөө хөхөх болон хооллох үед хөлөрнө. Хөлс нь зуурамтгай, сайн ажиглавал бага зэрэг эхүүн үнэртэй.
  • Дагзны үс халцарна. Хүүхэд хөхөө хөхөх үед хөлөрөлт нь толгойг загатнуулж хүүхэд толгойг ээжийн хувцас болон орны даавуунд үрснээс үс халцарч унана.
  • Хүүхэд цочромтгой болно. Бага хугацаанд унтаад сэрвэлзэж,ойр ойр сэрнэ.

Дунд үед:

  • Хүүхдийн ясанд өөрчлөлт орно. Хүүхдийн толгой том, цээж хавчиг, сайн зөөлөн тэмтэрч үзвэл бугалга болон хавирганы ясан дээгүүр жижиг ясан товруу гарч болно.
  • Хөл “х” эсвэл “о” хэлбэрт орж өөрчлөгдөнө.

Хүнд үед:

  • Хүүхдийн насандаа зохицсон хөгжил удааширч саарна.Толгойгоо даахгүй, суух, явах хугацаа үеийнхнээс хоцорно.

Рахит өвчлөлийг хэрхэн оношлуулах вэ?

Таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол хүүхдийн эмч, өрхийн эмчдээ хандаж,  витамин Д-г цусанд нь шалгуулбал илүү богино хугацаанд тухайн хүүхдэд илэрч буй өвчний шинж тэмдэг тодорхой болж, хурдан арга хэмжээ авахад тусална гэсэн үг. Тиймээс эмчид нэн тэргүүнд хандаарай.

Рахиттай хүүхдэд ямар эмчилгээ хийх вэ?

Рахит өвчин нь витамин Д  нөхөж аваад шууд эдгэдэг өвчин бас биш. Тиймээс Витамин Д зохистой тунгаар өгөх,  хүүхдийнхээ биед иллэг массаж хийж өгөх, усан эмчилгээ хийх, агаарт гаргах, наранд чийрэгжүүлэх зэрэг нэгдмэл цогц эмчилгээ хийлгэж байж, рахит өвчлөлийг даван туулна гэсэн үг.

Бидний хүргэж буй дараах зөвлөмжийг та өдөр тутамдаа хийж хэвшүүлээрэй.

  1. Витамин Д зохистой тунгаар өгөх

Монгол орны хувьд жилийн 4 улиралтай, зуны улиралд л витамин Д авах боломжтой мөн бид  далайн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хүүхдийнхээ хоол хүнсэндээ хэрэглээд байж чаддаггүй тул зайлшгүй Д-г гаднаас нэмэлтээр авах хэрэгтэй байдаг.

Витамин Д -г эмчилгээний тун болон урьдчилан сэргийлэх тунгаар нөхөж өгөх ёстой.

ЭМЧИЛГЭЭНИЙ ТУНГИЙН ХУВЬД тухайн хүүхдийн цусанд витамин Д хэд байна гэдгээс хамаарч өгдөг. Хүүхдийн жин, илэрч буй шинж тэмдгүүд, ясны өөрчлөлт хэр байна гэдгээс шалтгаалаад  тунг тухайн хүүхдэд зориулан нарийн мэргэжлийн эмч, өрхийн эмч нар тогтоодог.

Усан суурьтай Д, тосон суурьтай Д сайн гээд эцэг эхчүүд дур мэдэн сонгодог. Яг рахиттай хүүхдэд витамин Д өгөхдөө эмчтэйгээ зөвлөлдөх нь илүү чухал.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУН – Хүүхэд өдөр тутамдаа хоол хүнсээр мөн нэмэлтээр зайлшгүй авч байх витамин Д -гийн тунг хэлж буй юм.
~ 0-6 сар хүүхдэд /1000 ОУН/
~ 7-12 сар хүүхдэд /1500 ОУН/
~ 1- 3 нас хүүхдэд /2000 ОУН/
ВИТАМИН Д хүүхдэдээ өгөхдөө өглөөний цайны дараа өгөх нь хамгийн тохиромжтой.

  1. Усан эмчилгээ хийх

7-14 хоногт нэг удаа ясны шөл, хар цай, хүүхдэд зориулсан давстай усанд оруулах зэргээр хүүхдэд усан эмчилгээ хийдэг. Энэ нь хүүхдийн биеийг амрааж, цусны эргэлтийг хурдасгаж өгдөг.

  1. Иллэг массаж хийх

Хүүхдээ усанд оруулсны дараа биенд эллэг массаж хийж, амрааж тайвшруулж өгөх нь хүүхдэдээ өгч буй витамин Д үйлчилгээ сайжирч, дархлаа дэмжигдэж, эмчилгээний үр дүнг сайжруулахад тусладаг.

  1. Д витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх

Нэмэлтээр Д витамин уухын сацуу хоол хүнсэндээ Д витаминаар баялаг хүнс хэрэглэх нь чухал билээ. Энэ нь Д-гийн хэрэглээг эмийн бус аргаар авах хамгийн зөв шийдэл юм. Витамин Д- ээр баялаг хоол хүнсний хувьд цэцэгт байцаа, ногоон сонгино, өндөг, загасны мах орсон  хоол хүнсийг өдөр тутамдаа хүүхдэдээ өгч хэвших нь өндөр тунгаар витамин Д уухаас илүүтэй урьдчилан сэргийлэх тунгаар Д гээ аваад хоол хүнснээсээ мөн Д-гээ нөхөөд явах боломжийг бүрдүүлж өгч буй юм.

  1. Д витамин өгөхдөө кальциар баялаг хүнс хэрэглэх

Витамин Д хүүхдэдээ өгөхдөө кальцийг мөн өгөх ёстой бөгөөд энэ нь витамин Д – гийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс мөн хоол хүнсэндээ кальциар баялаг хоол хүнсийг хамтад хэрэглээрэй.  Ингэснээр ясны өөрчлөлт, цусанд дутагдсан кальцийг нөхөж өгөх юм.

6 сар хүртэлх хүүхэд хөхний сүүнээсээ кальциа авдаг бол 6-н сараас  дээш хүүхдүүд нэмэлт хоолондоо кальциар баялаг сүү сүүн бүтээгдэхүүнээр баяжуулан хоол хүнс сонгон хэрэглэнэ.

Эх сурвалж : https://monfatrade.mn/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet