ЭРҮҮЛ МЭНД

Ажиа гэгээнтэн ЭХЭМҮТ-ийн гурван эмчид нэрэмжит шагналаа олголоо

Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн ажилтнуудын өдрийг тохиолдуулан Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хамт олон эмч, сувилагч нараа шагнаж, урамшууллаа. Мөн энэ өдөр Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнгийн нэрэмжит шагналыг гурван эмчид олгосон юм.

Тодруулбал,

  • Төрсний дараах тасгийн их эмч М.Энхжаргал
  • Хүүхдийн зөвлөх поликлиникийн их эмч Г.Отгонсүрэн
  • Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Б.Ганбилэг нарыг өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнасан юм.
Гэрэл зургийг MPA.mn

Ажиа Гэгээнтэн Лувсантүвдэн “Эрүүл мэндийн ажилтнуудын баярын өдрийн арга хэмжээнд ирсэндээ баяртай байна. Би 2011 оноос эхлэн Эх нялхаст хүүхдийн хавдрын салбарын байрыг барих завшаан тохиож, буян хийж байв. Одоог хүртэл та бүхэнтэйгээ холбоотой байгаа.

Та бүхэн тун сайхан ажил хийж, олон нийтэд буян хийсээр ирсэн билээ. Та бүхний ажил үйлс өдрөөс өдөрт сайхан байхын ерөөл өргөе” гэлээ.

Ташрамд, Ажиа гэгээнтний санаачилгаар ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн хавдрын эмнэлгийг барьсан бол энэ удаад Ахмадуудын хөгжлийн төвийг барьж, ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм.

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet