ЭРҮҮЛ МЭНД

УНТЭ 30 ажилтандаа 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олголоо

Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал “Хамт олондоо болон нийт Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа цагаан нөмрөгт та бүхэндээ Эмнэлгийн ажилтны баярын мэнд хүргэе. Хамт олныхоо хүчин чармайлт, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлогын шинэчлэл гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотойгоор манай эмнэлгийн санхүүгийн байдал харьцангуй сайжирч байгааг дуулгахад таатай байна. УНТЭ-ийн захиргаа, эдийн засаг, санхүүгийн алба Нийгмийн хамгааллын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт ажилчдын үндсэн цалинг 30-50 хувиар нэмэгдүүлж, орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэгийн хөтөлбөр зарлахаар болсныг дуулгахад таатай байна” гэдгийг мэдэгдэв.

Эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих хүрээнд

  • 30 сая төгрөгийг 30 ажилтанд өгч, ХХБ-ны ипотекийн 6%-ийн зээлд хамруулахаар болсон бөгөөд хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулна.
  • Мөн нийт ажилчдынхаа болон гэр бүлийнх нь эрүүл мэндэд анхаарал хандуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон байна. 

Мөн баярын хурлаар зарим эмч, ажилтнуудаа шагнаж урамшуулжээ.

Эх сурвалж: Улсын Нэгдүгээр төв эмнэлэг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet