COVID-19

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв Ковид-19-тэй холбоотой зай барих зөвлөмжөө цуцаллаа

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) өнөөгийн цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Ковид-19-тэй холбоотой удирдамжаа шинэчлэн найруулсан тухайгаа пүрэв гарагт мэдэгдэв.

Шинэ удирдамжид зааснаар цаашид шинж тэмдэг илрээгүй тохиолдолд Ковид-19-ийн халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарлахгүй, мөн сургууль, цэцэрлэг зэрэг газруудад шинжилгээний хөтөлбөр тогтмол зохион байгуулахгүй болжээ.

Мөн хүүхдүүдийг бүлгээр хичээллэхийг хориглох шаардлагагүй гэж үзэж байна.

Түүнчлэн тус төв АНУ-ын хүн амын 95 орчим хувь нь вакцинд хамрагдсан, эсвэл аль хэдийн Ковид-19-өөр өвчилсөн гэж үзээд, вакцинд хамрагдаагүй хүмүүсийг тусгаарлах зөвлөмжөө цуцалсан байна. Мөн тахал өвчний эхэн үеэс эхлэн мөрдөгдөж ирсэн зай барих зөвлөмж цуцлагджээ.

Гэхдээ Ковид-19-тэй нь шинжилгээгээр батлагдсан хүмүүсийг вакцинжуулалтын статусаас үл хамааран 10 хоногийн турш шаардлага хангасан амны хаалт зүүж, халдвар авснаас хойш тав дахь өдрөө шинжилгээнд хамрагдах зааварчилгааг хэвээр үлдээсэн байна. Мөн дотор орчинд амны хаалт зүүх шаардлага тус улсын хүн амын тал орчим хувьд үйлчилсэн хэвээр байх гэнэ.

CDC-ийн эрдэмтэн мэдэгдэлдээ “Тахал дуусаагүй хэдий ч Ковид-19 нь бидний өдөр тутмын амьдралд ноцтой саад учруулахаа больсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг ирсэн” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet