Live
НИЙГЭМ

УБЕГ: Тоон гарын үсгийн аппликэйшныг гар утсандаа суулгаад цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэ

Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхэлсэн талаар өнөөдөр УБЕГ-аас мэдээллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХЗДХЯ-ны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг олгох ажлыг энэ оны тавдугаар сарын 2-ноос эхлүүлсэн юм.

Тоон гарын үсэг гэдэг нь таны тоон гарын үсэг зурагдсан мэдээлэл дэх шифрлэгдсэн хаш утга бөгөөд тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг ба цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд, хүчин төгөлдөр хэмээн авч үзэх болсон.

Түүнчлэн, тоон гарын үсэг нь маш өндөр нууцлал бүхий, нарийн технологийн суурь бүтэцтэй байдаг ч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болохуйц байдлаар бүтээгдсэнээрээ хэрэглэхэд хялбар мөн тоон гарын үсгийн хэрэглээ нь маш олон төрлийн зардлыг хэмнэсэн байдагаараа давуу талтай.

Гэрэл зургийг MPA.mn

Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжууд бүрдэж байна.

Жишээлбэл: Интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах, төрийн цахим үйлчилгээний систем болох E-Mongolia-д өөрийгөө таниулан нэвтэрч, олон төрлийн лавлагаа, үйлчилгээ авах цаашлаад даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд ч нэвтрүүлэх бүрэн боломжтой. Товчхондоо, Иргэн Та тоон гарын үсгээр төрийн болон бусад байгууллагаас цахим үйлчилгээ авах, гэрээ хэлцэл байгуулах, санхүүгийн төлбөр тооцоо хийх зэрэгт ашиглаж, өөрийн цаг хугацаа, зардлаа хэмнэн цахим орчинд өөрийгөө бүрэн таниулах боломжтой болж байна гэж ойлгож болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet