ДЭЛХИЙН МЭДЭЭ

Японы Ерөнхий сайд Кишида Эв нэгдлийн сүмтэй холбоотой гишүүдээ огцруулж, засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа

Японы Ерөнхий сайд Фумио Кишида лхагва гарагт засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Эв нэгдлийн сүмтэй холбоотой зарим сайд нарыг огцрууллаа.

Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудуулж алагдсанаас хойш нэг сарын хугацаанд Либерал ардчилсан нам (LDP) болон Эв нэгдлийн сүм хоорондын олон жилийн хамтын ажиллагаа олны анхаарлын төвд орсон бөгөөд хүн амын дунд явуулсан санал асуулгаар тус намын дэмжигчдийн тоо буурсан нь тодорхой болсон.

Хамгийн сүүлийн судалгаагаар Кишидагийн дэмжлэг гуравхан долоо хоногийн өмнө 59 хувь байсан бол 46 хувь болтлоо буурсан гэж “NHK” даваа гарагт мэдээлсэн нь түүнийг ерөнхий сайд болсноос хойших хамгийн бага үнэлгээ юм.

Үүний дараа тэрээр танхимдаа шинэчлэл хийж, Эв нэгдлийн сүмтэй холбоотой гишүүдийг огцруулна гэдгээ мэдэгдэж, лхагва гарагт эрх баригч намын хурлыг зарласан.

Үдээс хойш хурлын дараа засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулсан бөгөөд “LDP” нам таван гишүүнийг албан тушаалд нь хэвээр үлдээж, өөр таван хүнийг дахин сонгож, есөн хүнийг шинээр сонгосон байна.

Чөлөөлөгдсөн сайд нарын дунд сонгуулийн кампанит ажилдаа Эв нэгдлийн сүмийн сайн дурынхнаас дэмжлэг авснаа хүлээн зөвшөөрсөн Абэгийн дүү Батлан ​​хамгаалахын сайд Нобуо Киши, сүмтэй холбоотой байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон Олон нийтийн аюулгүй байдлын комиссын дарга Сатоши Ниною нар багтжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Кишида өөр өөр фракцуудаас тэнцүү тооны сайдуудыг сонгож, намын дотоод тэнцвэрийг хадгалахыг хичээсэн байна.

Японы улс төрд ахимаг насны эрчүүд давамгайлдаг гэх шүүмжлэлийг үл харгалзан Кишида голдуу 60-аас дээш насны эрчүүдээр засгийн газраа бүрдүүлжээ. Гишүүдийн дунд ердөө хоёр эмэгтэй сайд багтсан байна.

Энэ үеэр, Эв нэгдлийн сүм лхагва гарагийн орой гадаадын хэвлэл мэдээллийг оролцуулан хэвлэлийн бага хурал хийх гэж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet