УКРАИН

Запорожье АЦС-ын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлтийг Орос улс гаргажээ

Украины Запорожье атомын цахилгаан станцад халдлага гарсантай холбогдуулан наймдугаар сарын 11-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлтийг Орос улс тавьсан гэж НҮБ-д суугаа Оросын төлөөлөгчийн газрын эх сурвалж мягмар гарагт мэдэгдэв.

Орос улс Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Рафаэль Гроссийг Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцуулж, Запорожье АЦС-д болсон хамгийн сүүлийн дайралт болон түүний болзошгүй гамшигт үр дагавартай холбогдуулан мэдээлэл өгөх хүсэлтийг гаргасан байна.

Оросын мэдүүлж байгаагаар наймдугаар сарын долоонд Украины зэвсэгт хүчин Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожье АЦС-д удаа дараа цохилт өгсөн бөгөөд ашигласан цөмийн түлшний агуулах цохилтод өртсөн байна.

Атомын цахилгаан станц байрладаг Энергодар хотын цэрэг-иргэний захиргааны мэдээлснээр Украин кластер хошуутай 220 мм-ийн “Ураган” пуужин харважээ. Энэ нь станцын захиргааны барилга болон агуулахын ойролцоох газрыг сүйтгэсэн байна.

Үүнээс өмнө Украины арми наймдугаар сарын таван болон зургааны өдрүүдэд Запорожье АЦС-ыг бөмбөгдсөн тухай Оросын талаас мэдээлж байв.

“Tass” агентлагийн мэдээлснээр 2022 оны гуравдугаар сард Оросын армийн мэдэлд орсон Запорожье станц одоогоор 70 хувийн хүчин чадалтай ажиллаж байгаа ба үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний тодорхой хэсгийг Крым руу чиглүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

Эх сурвалж: Tass

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet