ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Meta” анх удаа бонд гаргаж, 10 тэрбум доллар босгожээ

“Facebook”-ийн толгой “Meta Platforms Inc” хувьцаагаа эргүүлэн худалдаж авах, бизнесийн шинэчлэлтээ санхүүжүүлэх зорилгоор анх удаа бонд гаргаж 10 тэрбум доллар босгосон тухайгаа мягмар гарагт мэдэгдэв.

Эх сурвалжийн хэлснээр хөрөнгө оруулагчдаас нийт 30 тэрбум гаруй ам.долларын захиалга ирсэн байна.

“Meta” нь технологийн томоохон компаниудын дунд өр төлбөргүй цорын ганц компани бөгөөд энэхүү санал нь компанид метаверс виртуал бодит байдал гэх мэт өндөр өртөгтэй санаачилгуудыг санхүүжүүлэхэд тусална.

Мөн “Apple Inc” болон “Intel Corp” зэрэг технологийн бусад аваргууд өнгөрсөн долоо хоногт бонд гаргасан бөгөөд тус бүр нь 5.5 тэрбум, зургаан тэрбум доллар босгожээ.

Долдугаар сарын сүүлчээр “Meta” дижитал зар сурталчилгааны борлуулалтаас үүдэн анх удаа улирлын орлого нь буурсан тухай мэдээлж байв.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet