ДЭЛХИЙН МЭДЭЭ

Крым дахь Оросын агаарын баазад олон удаагийн дэлбэрэлт болжээ

2014 онд Москвагийн өөртөө нэгтгэсэн Украины хойг Крым дахь цэргийн баазад дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амь үрэгдсэн гэж Оросыг дэмжигч засаг захиргааны дарга Сергей Аксенов мэдэгдэв. Түүний хэлснээр хойгийн баруун эрэгт орших Новофедоривка орчмын Саки цэргийн баазад дэлбэрэлт болсон байна. Мөн цэргийн баазад олон тооны дэлбэрэлт болж байгааг харуулсан бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигджээ.

Аксеновын мэдэгдлийн дараа Оросын Батлан ​​хамгаалах яам баазад сум дэлбэрсэн тухай мэдэгдсэн бол Оросын төрийн мэдлийн “Риа” агентлаг тус яамнаас эш татан мэдээлснээр зэвсгийн агуулахад ямар нэгэн “гал түймэр гараагүй” байна.

Крым бол Оросын жуулчдын очих дуртай газар бөгөөд нэг бичлэг дээр жуулчид далайн эргээс зугтах үед цаана нь утаа гарч байгааг харуулжээ. Орон нутгийн гэрчүүдийн мэдээлснээр орон нутгийн цагаар 15:20 цагаас эхлэн дор хаяж 12 удаа дэлбэрэлт болсон байна.

Дэлбэрэлт болсон газрын ойролцоо таван км-ийн тойрогт зорчихыг хориглосон тухай Аксенов мэдэгдэв.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк “Дождь” телевизэд өгсөн ярилцлагадаа Киевийг дэлбэрэлттэй холбоогүй гэж мэдэгдсэн байна.

Украины арми “Facebook” хуудаснаа живсэн “Москва” байлдааны хөлөг болон бусад цэргийн бүтэлгүйтлийг дурдаад ёжтой мэдэгдэл нийтэлж, Оросын цэргүүдэд “галын аюулгүй байдлын дүрэм, аюултай бүсэд тамхи татахыг хориглосон” байдаг тухай сануулжээ.

Харин Ерөнхийлөгч Володимир Зеленский орой бүр хийдэг мэдэгдэлдээ Крымийн талаар ярьсан боловч дэлбэрэлтийн талаар шууд дурдаагүй байна.

Тэрээр “Крым бол Украины нэг хэсэг, бид хэзээ ч бууж өгөхгүй. Дайн Крымээс эхэлсэн бөгөөд Крымийг чөлөөлснөөр дуусах ёстой” гэж дайн дуусахаас өмнө Украины хойгийг эргүүлэн авах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet