ЗӨВЛӨГӨӨ

АНХААР: Хар хорхойн тархалт ихэссэн энэ үед газар унтахдаа чихэндээ хөвөн хийгээрэй

Хар хорхой, хүр эрвээхэйн нүүдэлтэй холбоотойгоор Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс дараах зөвлөмжийг өгч байна.

Хүр эрвээхэй нь харшил үүсгэдэг бол хар хорхой нь хүний чих, хамар руу орох эрсдэлтэй байдаг. Тиймээс 

  • Хорхой, эрвээхэй гэрт орохоос сэргийлж, гэрийн тооно, хаяаг торлох
  • Оройн цагаар аль болох гэрэл асаахгүй байх
  • Гэр болон албан тасалгаанд эрвээхэйн авгалдайн үүр байгаа эсэхийг шалгах
  • Гэр орчимдоо аргалын утаа, май тавих (шаардлагатай үед ялаа, шавжийн хор хэрэглэх)
  • Хар хорхойн тархалт ихтэй газарт унтах үедээ чихэндээ хөвөн хийх 
  • Чихэнд хорхой орох үед чихний хэнгэргийг гэмтээх эрсдэлтэй тул ус эсвэл тос хийж, чимхүүрээр татаж гаргах
  • Шавж, ургамлын харшилтай хүмүүс эмээ тогтмол уухыг тус тус зөвлөлөө.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet