newswire

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Монголд ирлээ

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өнөөдөр манай улсад ирлээ. Энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх түүниий айлчлал нь Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойгоос гадна Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буй. 

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийх бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон “Бидний нийтлэг зорилго”-ыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах болон бусад олон чухал асуудлаар тогтон санал солилцоно гэдгээ илэрхийлээд байгаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet