newswire

Хөвсгөл нуурыг хамгаалах 17 хүний бүрэлдэхүүнтэй байнгын ажлын хэсгийг байгууллаа

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны наймдугаар 5-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийг байгууллаа.

Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул нар ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сард зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд байнгын ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тодруулбал Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ажиллаж, ажлын хэрэгжилтийг хянах юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet