Live
newswire

“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдвийн хүрээнд дэлхийн монголч эрдэмтэд Улаанбаатар хотноо чуулж байна

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм.

САЛБАР ХУРАЛДААНУУДЫГ:
  • “Монголын түүх, угсаатны судлал”,
  • “Монгол хэл, уран зохиол судлал”,
  • “Монголчуудын соёлын ертөнц”,
  • “Монголчууд ба гадаад ертөнц”,
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.

Цогц арга хэмжээнд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан наймдугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet