УОК: ЭЕШ-ыг долдугаар сарын 2-нд авна

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын ОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бүх шатны боловсролын сургуулийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллэхгүй байх эсэх, үүнтэй холбоотой техникийн болон бэлтгэл ажлыг хэлэлцэж, олон нийтэд зарлахыг ерөнхий сайд үүрэг болгосон ч өнөөдөр УОК-оор авч хэлэлцээгүй. Учир нь бэлтгэл ажлууд дуусаагүйтэй холбоотой.
ЭЕШ-ыг долдугаар сарын 2-нд авна. Нэг зарчим баримталж байгаа нь давагдашгүй нөхцөл байдлаас үүдэж дүнгийн түвшинг бууруулахгүй байх, хоцрогдол гаргахгүй, амсуулахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллага нь тооцоо судалгаа хийж байна.
0-12 насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалингаа аваад ажлаа хийх тогтоолыг энэ сарын 30 хүртэл сунгасан гэдгийг албан ёсоор хэлье” гэлээ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах