ОРОН НУТАГ

АНУ-ын Армийн Иргэн цэргийн баг орон нутгийн иргэд, малын эрүүл мэндэд дэмжлэг үзүүллээ

АНУ-ын Армийн Иргэн цэргийн баг, Талын Туурай төрийн бус байгууллага болон Азийн сантай хамтран долдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Булган аймагт иргэдийн эрүүл мэнд болон мал эмнэлгийн тусламж үзүүлэх хөтөлбөрийг зохион байгууллаа.

Хөтөлбөрт нүүдэлчид малчдад зориулан анхны тусламжийн, мөн мал эмнэлгийн тусламж үйлчилгээний хичээл орлоо. Цус алдалтыг хянах, чиг тавих зэрэг иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг АНУ-ын армийн эмч удирдан явуулсан бол малын эрүүл мэндийг сахин хамгаалах, малын зонхилон тохиолдох өвчнийг илрүүлэх, эмчлэх мал эмнэлгийн зохистой дадал, мал эмнэлгийн хууль тогтоомжийн талаарх хичээл сургалтыг Монгол Улсын Мал эмнэлгийн хүрээлэгийн малын эмч удирдан явууллаа. Мөн АНУ-ын Армийн Иргэн цэргийн багаас орон нутгийн мал сүргийг арчлахад туслах зорилгоор мал эмнэлэг, эмнэлгийн хэрэгслийг хандивлав.

АНУ-ын Армийн Иргэн цэргийн багууд нь дэлхий даяарх түнш орнуудтайгаа хамтын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн АНУ-ын хүчин чармайлтын чухал хэсэг юм. Эмнэлгийн болон мал эмнэлгийн сургалт зэрэг эдгээр төслүүд нь иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой. Малчдын амьжиргааг бэхжүүлэх, Монголын ард түмэн хүнсний найдвартай хангамжтай болоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж байгаагаараа АНУ бахархаж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet