ӨВ СОЁЛ

“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна

Гэрэл зургийг MPA.mn

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 5-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм. Үүнд:

  •  “Монголын түүх, угсаатны судлал”,
  • “Монгол хэл, уран зохиол судлал”,
  • “Монголчуудын соёлын ертөнц”,
  • “Монголчууд ба гадаад ертөнц”,
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.

Цогц үйл ажиллагаанд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet