ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятад Тайванийн ойролцоо “Dongfeng” нэртэй хоёр баллистик пуужин харважээ

Хятадын Ардын Чөлөөлөх Арми баллистик пуужин харвасан болохыг Тайванийн засгийн газын эх сурвалж мэдэгдэв.

Тайванийн Батлан ​​хамгаалах яамны эх сурвалжаас эш татан “Reuters” агентлагийн мэдээлснээр Хятад улс орон нутгийн цагаар 13:56 цагаас эхлэн арлын зүүн хойд болон баруун өмнөд эрэг орчмын усан хил рүү хэд хэдэн “Dongfeng” баллистик пуужин харвасан байна.

Тус улсын Батлан ​​хамгаалах яам пуужингийн хариуд холбогдох батлан хамгаалахын системийг идэвхжүүлсэн гэж мэдэгдээд, бүс нутгийн энх тайвныг сүйтгэсэн Хятадын бодлогогүй үйлдлийг буруушаажээ.

Хамгийн сүүлд 1996 онд Хятад Бээжин-Тайпэй хоорондын хурцадмал байдал нэмэгдэх үед арлын ойролцоо пуужин харваж байжээ.

Хятадын зүүн бүсийн командлалын пуужингийн хүчин Тайванийн зүүн эргийн ойролцоо пуужин харваснаа баталсан байна. Хятадын галын сургуулилалттай холбоотойгоор Тайванийн “Taoyuan” олон улсын нисэх онгоцны буудал пүрэв гарагт олон улсын 50 гаруй нислэгийг цуцалсан юм. Үүнд Тайванийг чиглэсэн 26 нислэг, “Taoyuan” нисэх онгоцны буудлаас хөөрсөн 25 нислэг багтжээ.

Мөн “Korean Air” баасан, бямба гарагт Инчоноос Тайвань руу хийх нислэгээ цуцалсан бол “Asiana Airlines” баасан гарагт шууд нислэгээ цуцалж, нөхцөл байдлыг ажиглаж байна гэж мэдэгджээ.

Хятад пуужин хөөргөсний дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “USS Ronald Reagan” нисэх онгоц тээгч хөлгөө Тайванийн зүүн өмнөд хэсгийн далай руу илгээсэн байна.

“USS Ronald Reagan” болон түүний цохилтын бүлэг Филиппиний тэнгист байгаа бөгөөд Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг дэмжих зорилготой эргүүлийн ажлын хүрээнд ердийн, хуваарьт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэж тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэв.

Мөн баллистик пуужинг мөшгөх чадвартай АНУ-ын нисэх онгоц Японоос хөөрч, Тайванийг чиглэн явж байгаа тухай “BBC” мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet