УИХ

Д.Сарангэрэл: Иргэдийн дундах халдварт өвчин 3-3.5 дахин буурсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 57.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хурлаар УИХ цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Сүүлийн гурван жилд Сангийн яам салбарын санхүүжилтийг нэмсээр 38 хувьд хүргэлээ. 2020 онд эрүүл мэндийн салбарын төсвийг 120 тэрбум төгрөг нэмж баталсан. Гэхдээ ачаалал өндөр, тоног төхөөрөмж, техник хурдтай өсөж байгаа тул өсөн нэмэгдэх санхүүжилт байнга байдаг. Өнөөдөр цар тахлын эрсдлийн үед ЭМ-ийн байгууллага бүгд өндөр ачаалалтай ажиллаж, эм тариа, тоног төхөөрөмжийн нөөцөө бүрдүүллээ.

ЭМ-ийн салбарын амны хаалтны хэрэглээ гурав дахин нэмэгдээд байна. Эмнэлгийн ажилтнууд өдөр бүр насан туршдаа маск зүүдэг тул хоёр цаг тутамд солихгүй бол харшил үүсдэг. Тиймээс төсвөөс нэлээд хэмжээний амны хаалт авч байгаа. Энэ мэтчилэн хэмнэх боломж хомс байна.

Амны хаалт, гараа угаах, олноороо цуглахгүй байгаагийн давуу тал байна. Халдварт өвчин 3-3.5 дахин бусад гар хөл амны өвчин эрс буурсан. Иргэдээс, эрүүл ахуйн хэвшлээс маш их хамаардаг нь харагдаж байна. Коронагаас урьдчилан сэргийлэхэд онц чухал байна. Хүн бүр толгой дараалан зүүх хэрэгтэй. Амны хаалт зүүж байсан учраас гаднын хүнээс нэг ч монгол хүн халдвар аваагүй” гэсэн мэдээллийг өглөө.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet