Live
COVID-19

ХӨСҮТ: 5-11 насны хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинуулна гэдгийг анхаар

ХӨСҮТ болон НЭМҮТ-өөс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал “Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын 22.7 хувь нь 0-18 насны хүүхдүүдэд илэрлээ. Тодруулбал, коронавируст халдварын тохиолдол  5-11 насны хүүхдүүдэд 37-40 орчим хувьтай байна. Тиймээс ч халдвараас хамгаалах дараагийн зорилтот бүлэг нь энэ насныхан гэсэн үг.

Эрүүл мэндийн салбар шинжлэх ухааны нотолгоонд үндэслэж, урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтыг хийж байгаа. Вакцинжуулалтын талаарх мэдээллийг бид эхний ээлжид эрүүл мэндийн салбарын эмч ажилчдадаа хүргэсэн. Түүнчлэн эцэг, эхчүүдэд НЭМҮТ болон ХӨСҮТ-өөр дамжуулан мэдээллийг хүргэж байна. Эргэлзээтэй ямар асуулт байна тэр болгонд хариулт өгөхөөр ажиллаж байгаа. Энэхүү асуулт, хариултыг нээлттэй зохион байгуулах юм. Иргэдийн зүгээс НЭМҮТ-ийн 119 утсаар дархлаажуулалттай холбоотой мэдээллийг авах бүрэн боломжтой” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet