“Зөв амьдрах ухаан” ТББ-тэргүүн Г.Загдаад хүчиндүүлсэн хохирогч эмэгтэй мэдээлэл хийлээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн талаар хэсэг иргэд мэдээлэл хийлээ.
Иргэн Д.Халиунаа хэлэхдээ “Намайг удаа дараа хүчиндсэн. Миний бие 2017 оны өвөл очих газаргүй улмаас хүүхэдтэйгээ “Зөв амьдрах ухаан” ТББ-д очсон. Энэ хугацаанд намайг хүчиндсэн. Г.Загдаагийн савраас зугтаж гарсан ч охиноо одоо хэрнэ авч чадахгүй байна. Тэнд 40 гаруй хүүхэд, 35 том хүн байдаг. Бүгд Г.Загдаагаас холдох хүсэлтэй байдаг ч хүүхдээр нь дарамталдаг” гэсэн бол иргэн н.Сандаг “Г.Загдаа миний гурван охиныг авчихаад одоо хүртэл өгөхгүй байна. Тэдэнтэйгээ уулзах гээд очихоор уулзуулдаггүй. Би Г.Загдаа гэж хүнтэй 8 жил амьдарсны эцэст зугтаж гарсан” гэсэн юм.
Эдгээр иргэд “Г.Загдаа гэж хүнийг ил болгомоор байна. Энэ аймшигт газарт бага насны хүүхдийг хүчиндсэн байх магадлалтай, ажлын байрны дарамт шахалт үзүүлж зодсон байх магадлалтай, эмэгтэйчүүдийг хүчиндсэн нь эхнээсээ тогтоогдсон” гэж байлаа.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах