ДЭЛХИЙН МЭДЭЭ

Тайванийг Бээжингээс салгах гэж оролдвол хариу арга хэмжээ авна гэж Хятад улс дахин анхааруулав

Тайванийг Бээжингээс салгах гэж оролдсон тохиолдолд хүч хэрэглэнэ гэж Хятад улс дахин анхааруулсан тухай төрийн мэдлийн хэвлэл пүрэв гарагт мэдээлэв.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчлахаар төлөвлөж байгаа тухай батлагдаагүй мэдээлэл гарсны дараа Хятадаас АНУ-д суугаа Элчин сайд Цинь Ганг дээрх тайлбарыг хийсэн байна.

“Global Times” сонины мэдээлснээр “Хэрэв хэн нэгэн нь Тайванийг Хятадаас салгах гэж оролдвол, Хятадын ашиг сонирхолд халдахаар санаархвал Хятадын арми улс үндэстний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалахын тулд хүчтэй арга хэмжээ авна” гэж Цинь хэлсэн байна.

Мөн салан тусгаарлах хүчин болон тэдний үйл ажиллагааг Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд хамгийн их аюул учруулж байна гэж хэлжээ.

Пелоси дөрөвдүгээр сард Тайпейд айлчлахаар төлөвлөж байсан ч Ковид-19-ийн халдвар авсны улмаас айлчлалаа цуцалж байв.

Хятад улс Пелосигийн айлчлалтай холбогдуулан АНУ-д анхааруулга өгсөн бөгөөд хэрэв Вашингтон хөндлөнгөөс оролцвол Хятадын арми Тайванийн тусгаар тогтнолын төлөөх гадны хөндлөнгийн оролцоо, хүчин чармайлтыг таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээ авна гэж Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдсэн.

Харин Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг Хятадын засгийн газар “Хятад, АНУ-ын харилцааны үндэс суурьт ноцтой хагарал үүсгэж болзошгүй” гэж тухайн үед мэдэгдэж байв.

Хятадын дээд дипломатч Ван И мөн айлчлалыг “хорлонтой өдөөн хатгалга” гэж нэрлэжээ.

Хэрэв Пелоси айлчлалаа хийвэл 1997 онд Бүгд найрамдах намын Ньют Гингрич тухайн үеийн Ерөнхийлөгч Ли Тэн Хуйтай уулзах зорилгоор Тайваньд айлчилснаас хойш 25 жилийн дараа тус аралд айлчилсан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын анхны дарга болох юм.

Эх сурвалж: AA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet