COVID-19

КОВИД: Гарал үүслийн судалгааны үр дүн Ухань хотын хүнсний захыг дэгдэлтийн ГОЛОМТ болохыг харуулжээ

Хятадын Ухань хотод гарсан Ковид-19-ийн анхны дэгдэлтээс цуглуулсан мэдээлэлд дахин дүн шинжилгээ хийсэн хоёр судалгааны материалыг мягмар гарагт Аризонагийн их сургуулийн баг олон нийтэд мэдээллээ.

Нэг судалгаагаар хамгийн анх бүртгэгдсэн тохиолдлууд Ухань хотын Хуанань нэртэй далайн хоол, зэрлэг ан амьтдын захын ойр орчимд кластер байдлаар бүртгэгдсэн болохыг тогтоосон байна. Нөгөөх нь удамшлын мэдээллийг ашиглан дэгдэлт гарсан цаг хугацааг судалсан байна. Үр дүнд нь судлаачид 2019 оны 11, 12 дугаар сарын эхээр хүмүүсийн дунд вирусийн хоёр хувилбар тархсан байж магадгүй гэсэн саналыг дэвшүүлжээ.

Хоёр судалгаанд оролцсон судлаачид 2019 оны сүүлээр Хуанань зах дээр зарагдсан амьд амьтад “Sars-Cov-2”-ын вирустэй байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Судлаачдын хэлснээр вирус зах дотор ажилладаг хүн болон тэндээс худалдан авалт хийсэн өөр хүнд тус тусдаа халдварлажээ.

Судлаачдын хэлснээр Ухань хотод Ковид-19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн олон зуун хүний ​​ердөө 50 орчим нь захтай шууд, эсвэл шууд бусаар холбогдож байсан бол Ковид-19-ийн тохиолдлын зураглалд судалгаа хийснээр эрт үеийн өвчтөнүүдийн дийлэнх хувь нь захтай ямар ч холбоогүй, өөрөөр хэлбэл тэнд ажилладаггүй, захаар үйлчлүүлээгүй боловч захын ойролцоо амьдардаг байсныг тогтоосон байна.

Энэ нь захыг тахлын голомт байсан гэсэн санааг дэмжиж байна гэж Аризонагийн их сургуулийн биологич, профессор Майкл Воробей хэлэв. Тэрээр худалдагч нар эхлээд халдвар авч, “ойролцоох нутгийн иргэдийн дунд халдварын гинжин хэлхээ үүсгэсэн” гэж тайлбарлав.

Мөн судлаачид зураглал гаргахдаа ус зайлуулах суваг болон захын лангуунаас шингэний арчдас авсан нь вирусийн шинжилгээгээр эерэг гарчээ.

Судалгаанд оролцсон судлаачдын нэг, вирус судлаач профессор Дэвид Робертсон “Эерэг дээжийн ихэнх нь захын баруун өмнөд хэсэгт илэрсэн. Энэ нь элбэнх, нохой зэрэг амьтдыг худалдаалдаг газар юм. Тэгэхээр энэ нь Ковид-19-ийг үүсгэдэг “Sars-Cov-2” вирусээр халдварласан амьтад 2019 оны сүүлээр зарагдсан болохыг баталж байна” гэж тайлбарлав.

Хөл хөдөлгөөн ихтэй, амьд амьтдын захууд нь амьтдаас шинэ өвчний халдвар тархах хамгийн тохиромжтой цэг гэдэгт олон эрдэмтэд санал нэг байдаг.

Цар тахлын эхэн хүртэлх 18 сарын хугацаанд Ухань хотын зах дээр 38 өөр төрлийн 50,000 орчим амьтан зарагдсан болохыг өөр судалгаагаар тогтоожээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet