newswire

Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд өнөөдөр 18:40 цагт явах зорчигчийн 273/312-р галт тэрэгний аяллыг цуцаллаа

Хүчтэй аадар борооны улмаас өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдрийн 14.25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна.

Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй аж. Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аяллыг цуцаллаа.

Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 23:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet