БОЛОВСРОЛ

Сүхбаатар дүүрэг энэ намар цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна

Гэрэл зургийг MPA.mn

Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн насны 12,243 хүүхэдтэйгээс 11,297 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах тооцоолол гаргаад байна. Ингээд тооцоход 946 хүүхэд гэртээ үлдэхээр байгаа юм.

Өнөөдөр ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэрээ хуучнаар барилгачдын сувилал болох 18 өрөө бүхий 1500м2 обьектийг бүхлээр нь түрээслэж цэцэрлэгийн зориулалтад нийцүүлэн тохижуулахаар боллоо. Ингэснээр Хангай хотхон орчмын айл өрхүүдийн хүүхдүүд хамрагдах боломжтой болж байна.

Мөн үүнээс гадна иргэн аж ахуйн нэгжээс санал болгож байгаа хоёр ч барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөтэй хамтран үзэж цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх эсэх шийдвэр гаргахаар тогтож байна. Сүхбаатар дүүргийн холбогдох удирдлагууд есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт хамрагдалт 100 хувьд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцож байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet