УЛС ТӨР

Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр уулзжээ

Гэрэл зургийг MPA.mn

АН хоёр хуваагдсан. Дүнд нь, АН гэдэг нам сөрөг хүчний чадамжгүй болтлоо уналаа. Дээд шүүх ч аль АН-ыг нь албан ёсны гэж үзэхээ мэдэхээ больсон.

Ямартай ч нэг АН-ынх нь ард Ц.Элбэгдорж, нөгөөхийнх нь “урд” Х.Баттулга байгаа нь ил тодорхой болсон.

Тэгвэл энэ хоёр хүн өнгөрсөн долоо хоногт уулзжээ. Уулзалтаар “…Хоёр АН-аа нэг болгоё” гэдэг дээр тохирсон байна. Харин хэн нь АН-аа татан буулгаж, хэнийхээ АН дээр очихоор болсон нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 140 (6872)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet