НИЙГЭМ

ЧЭЖҮ: Ор сураггүй болсон 22 монгол иргэнийг маргаашнаас эрэн хайж, албадан гаргана

Чежү арлын Цагаачлалын албанаас өнөөдөр мэдээлэл өглөө. Өнгөрсөн сарын 22-нд Чежү хотод ирсэн 156 монгол жуулчнаас сураггүй алга болсон 25 жуулчны гурав нь эх орондоо буцжээ. Тэгвэл үлдсэн 22 монгол жуулчин одоог хүртэл холбоогүй байгаа аж. Иймд эдгээр иргэд өнөөдөр 00:00 цагаас эхлэн хууль бус оршин суугч болон хувирч байна.

Маргаашнаас эхлэн Чежү арлын цагаачлалын албанаас ор сураггүй алга болсон 22 монгол иргэнийг эрэл хайгуул хийж, албадан гаргах болно гэдгээ мэдэгдлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet