ЭДИЙН ЗАСАГ

Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

Гэрэл зургийг MPA.mn

Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарынхныг ургацаа хураах их ажлын өдрүүд угтаж байна. Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа.  

Дизель түлш энэ сарын 16-наас литр нь 4030 төгрөг болсон нь хөдөө аж ахуйн салбарынханд хүнд цохилт болсон. Тиймээс намрын ургац хураалт, улаанбуудай, хүнсний бүх төрлийн ногооны зах зээлийн бодит ханшид шатахууны үнийн өсөлт сөргөөр нөлөөлөхгүй байх, литр шатахууны үнийг 3400 төгрөгт барих зохицуулалт хийж ажиллахыг чиглэлийн яамны сайд нарт даалгалаа. Үүнийг ургац хураалтын үеэр дизелийн түлшний үнэ хаврын тариалалтын үеийнхтэй ижил түвшинд байлгах зохицуулалт гэж ойлгож болно.

АИ92 бензиний тухайд одоогийн үнийг он дуустал тогтвортой байлгахаар болов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet