Э.Бат-Үүл нарын яллагдагчдыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу энэ сарын 8-ны өдөр боллоо.
Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна.
Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Хэргийг эргэн сөхвөл, Хотын дарга асан Э.Бат-Үүл хүүгийнхээ өр зээлийг төлөхөөр ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамталж, орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг гаргуулан “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж хууль сахиулагчид үздэг юм.
Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн аав, хүү хоёрыг буруутгаж байгаа.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах