ДЭЛХИЙН МЭДЭЭ

Европт ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Европт дэгдсэн ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ. “Sky News” телевизээр ням гарагт мэдээлснээр, Франц, Испани, Португал, Грек, Унгар, Хорват зэрэг Европын хэд хэдэн оронд ойн хүчтэй түймэр ассаар байна. 

Энэ жил Европт түймрийн улирал ер бусын хуурай, халуун хаврын дараа ердийнхөөс эрт эхэлжээ. Эрх баригчид энэ үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбож байна. 

Францын баруун өмнөд нутгийн Жиронда мужид 3 мянган гал сөнөөгч түймэртэй тэмцэж, байшин барилгуудыг галд автуулахгүй байхыг хичээж байгаа бол Португалд түймэртэй тэмцэхэд мянга гаруй гал сөнөөгч болон энгийн иргэд оролцож байгаа аж. 

Харин Испанид түймэртэй тэмцэх албаныхан хэд хэдэн түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна. Тус улсын Эстремадура өөртөө засах мужийн Лас-Урдес нутагт зургаа дахь өдрөө түймэртэй тэмцэж байна. Түүнчлэн Андалусия өөртөө засах мужийн өмнөд хэсгийн тосгод түймэрт өртөх аюултай байгаагийн улмаас 3 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

“Хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх хүртэл хэт халалт нэмэгдэж, илүү олон удаа тохиолдож, удаан үргэлжилнэ” гэж Пьер-Симон-Лапласын хүрээлэнгийн төлөөлөгч Роберт Воард нөхцөл байдлын талаар тайлбар хийхдээ анхааруулсан байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet