ДЭЛХИЙН МЭДЭЭ

Бангладеш руу 11 тонн зэвсэг тээвэрлэж явсан Украины онгоц Грекд осолджээ

Бангладеш руу 11 тонн зэвсэг, тэр дундаа тэсрэх бөмбөг тээвэрлэж явсан ачааны онгоц Грекийн хойд хэсэгт осолдсон тухай албаны хүмүүс мэдэгдэв.

Онгоц Бангладешийн нийслэл Дака хотод хүрэхээсээ өмнө Иордан, Саудын Араб, Энэтхэгт зогсох ёстой байсан боловч Сербиэс Иордан руу нисэж байхдаа бямба гарагийн орой Кавала хотын ойролцоо осолдсон байна.

Уг нислэгийг Украины ачаа тээврийн “Meridian” компани гүйцэтгэж байсан бөгөөд амиа алдсан онгоцны багийн найман хүн бүгд украин хүмүүс байжээ.

Ослын дараа том хэмжээний дэлбэрэлт болж, гал гарсан бөгөөд осол гарсан тайлбайг ажиглахын тулд нисгэгчгүй онгоц ашигласан байна.

Ослыг харсан Аймилиа Цаптанова “Маш олон машин ирсэн ч тасралтгүй дэлбэрэлт болж байсан болохоор ойртож чадаагүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Мөн цэргүүд, тэсрэх бодисын шинжээчид болон Грекийн атомын энергийн комиссын ажилтнууд аюулгүй гэж үзтэл талбайд ойртоогүй талаар Грекийн төрийн мэдлийн телевиз мэдээлсэн байна.

Хойд Грекийн гал унтраах багийн дэслэгч генерал Мариос Апостолидис сэтгүүлчдэд хэлэхдээ “Одоогоор агаарын хэмжилтүүдээр юу ч харагдахгүй байгаа ч талбай дээр тогтворгүй байдал ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, их хэмжээний утаа, хэт халалт, мөн бидний мэдэхгүй цагаан бодис дэгдсэн тул зэвсэгт хүчний тусгай баг юу болохыг нь тогтоож, талбай руу нэвтэрч болох эсэхийг бидэнд мэдээлэх ёстой” гэжээ.

“Антонов-12” онгоц унасан газраас хоёр километрийн радиуст амьдардаг хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Нисгэгч Сербиэс хөөрсний дараахан хөдөлгүүрт саатал гарсныг нислэгийн удирдлагын төвд мэдэгдэж, Грекийн Кавала нисэх онгоцны буудалд ослын буулт хийх зөвшөөрөл хүссэн ч хөөрөх зурваст хүрч чадаагүй байна.

Сербийн Батлан ​​хамгаалахын сайд Небойша Стефанович уг онгоцоор Сербид үйлдвэрлэсэн 11 орчим тонн зэвсгийг Бангладеш руу тээвэрлэж явсныг батлаад, нислэг олон улсын дүрэм журмын дагуу шаардлагатай бүх зөвшөөрөлтэй байсныг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet