ДЭЛХИЙН МЭДЭЭ

Бен Аффлек, Женнифер Лопез нар албан ёсоор гэр бүл боллоо

Олон жилийн өмнө салсан хэдий ч өнгөрсөн жил эргэн нийлсэн Холливудын одод болох Женнифер Лопез, Бен Аффлек нар Лас Вегаст хуримаа хийжээ.

Энэ тухай Лопез цахим хуудсандаа “Бид гэрлэчихлээ. Хайр үзэсгэлэнтэй. Хайр сайхан сэтгэлтэй. Хайр бас тэвчээрийг илэрхийлдэг бололтой. Хорин жилийн тэвчээр” хэмээн мэдэгдсэн байна.

Тэд анх сүй тавьснаасаа хойш 17 жилийн дараа хуримаа хийж байгаа нь энэ юм.

Невада дахь Кларк Каунтигийн бүртгэлийн албанаас Женнифер Лопезыг нэрээ Женнифер Аффлек болгон өөрчлөх гэж байгааг мөн мэдэгджээ.

Лопез өөрийн “OntheJLo” цахим хуудсандаа бямба гарагт Лас Вегас руу нисэж, өөр дөрвөн хосын хамт гэрлэлтээ бүртгүүлэхээр дугаарласан тухайгаа бичсэн байна.

Хосууд 2002 онд Гигли киноны зураг авалтын үеэр танилцаж, 2003 онд сүй тавьсан ч дараа жил нь харилцаагаа тасалсан юм.

Тэд эргэн нийлснээсээ хойш илүү их цагийг хамт өнгөрүүлж, зураг, бичлэгээ онлайнд тогтмол байршуулж байсан бөгөөд шүтэн бишрэгчид нь тэднийг “Беннифер” гэж хочилдог.

Лопез Аффлекээс салснаасаа хойш хэд хэдэн удаа сүй тавьсан бөгөөд 2004-2014 онд дуучин Марк Энтонитэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон билээ. Энэ удаагийн гэрлэлт Лопезийн дөрөв дэх гэрлэлт болж байна.

Харин энэ хооронд Аффлек 2005-2018 онд жүжигчин Женнифер Гарнертай гэрлэж, гурван хүүхэдтэй болсон байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet