Live
ӨВ СОЁЛ

Сүхбаатарын талбайд гарч буй “Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэнг маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлгэнэ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Тусгаар тогтнолоо мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Соёлын яамны дэмжлэгээр “Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ) СУГ, Чингис хааны өв, соёлын хүрээлэнтэй хамтран Сүхбаатарын талбайд энэ сарын 9, 10-нд гаргалаа.

МГЗНХ-ноос санаачилсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг 2019 оноос Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны албан ёсны хөтөлбөрт оруулснаар, наадамчин олон болон гадаадын төлөөлөгч, жуулчдад нээлттэй үзүүлдэг болсон юм.

Энэ жилийн тухайд Их эзэн Чингис хааны 860 жилийн ойг тохиолдуулан Их хаанаар сэдэвчлэн гаргалаа. Тодруулбал, “Монголын нууц товчноо”-нд дурдсан Бурхан Халдун уул, Дэлүүн болдог, Гурван нуур, Балжийн арал, Хар тугийн овоо, Түнхлэг горхи, Зээрэн хавцал, Бодончарын өвсөн эмбүүл, Хөхүүрийн хөндий, “Тэнгэрийн андгай” хөшөө, Хорхонаг Жибур, Их хуралдаай цогцолбор, Ононы цагаан нуур, Биндэр овоо, Өглөгчийн хэрэм, Хулдгар хун, Ихсийн газар, Рашаан хад, Хэрлэнгийн хөдөө арал, Шилхэнцэг, Аураг орд, Долоон болдог, Хар зүрхний хөх нуур, Бүрги эрэг зэрэг түүхэн дурсгалт 30-аад газар орны гэрэл зургийг багтаав.

Үзэсгэлэнд нийт 60 орчим фото дэлгэсэн бөгөөд гэрэл зурагчин Д.Октябръ, Ц.Батбаатар, П.Баттулга, Я.Ариунбаатар, Г.Эрдэнэбаатар, Ш.Мөнхбаатарын бүтээл юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet