newswire

Шинзо Абэд эмгэнэл илэрхийлэх иргэдэд зориулж Япон улсын Элчин сайдын яам эмгэнэлийн дэвтэр нээнэ

Гэрэл зургийг MPA.mn

Япон улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яам эмгэнэлийн дэвтэр нээхээр болжээ. Тодруулбал, эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг долоодугаар сарын 13, 14-нд Элчин сайдын яамандаа хүлээн авах аж.

Хэзээ: Долоодугаар сарын 13 /Лхагва/, 14/ Пүрэв/-ний өдөр (10:00~12:00, 14:00~17:00)

Хаана: Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Анхаарах зүйл:

  • ЭСЯ-нд зочдод зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.
  • ЭСЯ-нд ороход биеийн байцаалт шалгах тул цээж зураг бүхий үнэмлэхтэй ирнэ үү.

Мөн долоодугаар сарын 14/ Пүрэв/-ний өдөр дуустал эмгэнэлийг цахим шуудангаар хүлээн авах аж.

Цахим хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp (Соёл, мэдээллийн хэлтэс)

Агуулга:

1. гарчиг:【эмгэнэл илэрхийлье】

2. Овог Нэр:

3. Байгууллага, албан тушаал(бичихгүй байж болно):

4. Зурвас:

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet